2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Цаг хугацаа болон гаднын нөхцөл байдал танд шударга бус хандаж буй мэт санагдана. Гэсэн ч энэ нь таныг дандаа бүтэлгүйтэл дагана гэсэн үг биш. Заримдаа хичээл зүтгэл үнэлэгдэхгүй ч үргэлж талаар өнгөрнө гэж байхгүй. Амьдралын төлөвлөгөө, өдрийн дэглэмээ шинэчил. Эрүүл мэндээ чухалчил. Хоолны дэглэмээр эрүүлжих аргаа өөрийн онцлогт тохируулан зөв сонгоорой.
Үхэр: Ихэнх хүмүүс бусдын дэмжлэг, сэтгэлийн дулаан үгсээр дутагдах магадлалтай. Эрүүл мэндийн асуудал үүсвэл анхаарал тавьж, цаг алдалгүй эмчлүүл. Мөнгөө ямар нэг хэрэгцээгүй зүйлд зарцуулж болзошгүй. Эсвэл ямар нэг зайлшгүй төлбөрөө төлнө. Хуучин өр танд төвөг удсаар байгаа бололтой. Эдийн засгийн таагүй хандлагууд хүчээ авч нэлээд үргэлжлэхээр байна.
Ихэр: Хуурамч харилцааны золиос болох магадлалтай. Худал мэдээлэл ашиглагч хүмүүсийн урхинд орохоос сэрэмжил. Өмнө нь хохирсон алдаагаа давтаж ч магадгүй. Энэ өдөр уурлаж бухимдсанаас болж сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэхээс зайлсхий. Хайртай хосууд зөрчилдөж болзошгүй байна.
Мэлхий: Та өнөөдөр бүтээгч байх тул амжилт таныг баярлуулна. Гэхдээ хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Сэтгэлийн амар амгаланг олж чадвал их зүйлийг өөрөөр харна. Хэт эд мөнгөнд шунахаа боливол эрүүл мэнд болон сэтгэл татам байдлаа хадгалан үлдэх боломжтой. Өнөөдөр удирдлагуудтайгаа хэл амаа ололцвол албан тушаалаа дээшлүүлэх боломж байна.
Арслан: Удаан хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлэхэд тохиромжтой. Бүх зүйлд анхааралтай ханд. Санаанд ороогүй хүн ч хор хүргэж болзошгүй байна. Та үнэнч байдлаа хадгалж чадахгүй бол асуудал босож ирнэ. Төрөлхийн ухаалаг байдлаа харуул. Эргэн тойрны үйл явдлыг зөв дүгнэвэл алдах биш хожиж чадна. Эргэн тойрны таагүй явдлуудыг тайван өөртөө энгийнээр шингээж ав.
Охин: Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Эд материаллаг байдлаар хэт хөөцөлдвөл мөрөөдөж байсан боломжоо алдана. Харьцаандаа амар тайван байдлыг эрхэмлэ. Хамт олонтойгоо сөргөлдөж магадгүй. Буулт хийхийг хичээж, байдлыг намжаа. Нэр хүндээ бэхжүүлэх тал дээр шийдвэртэй алхам хэрэгтэй.
Жинлүүр: Ихэнх хүмүүс олон янзын зүйл сонирхох өдөр. Зарим үед гайхалтай содон үйл явдалтай тулгарна. Энэ үед та зөн билэг сайтай байна. Удаан бодсон санаагаа ажил хэрэг болгож эхэл. Харин хол газар явах болон хөрөнгө оруулалтын асуудал мэтээр гаргах шийдвэрт тийм ч таатай бус гэж од эрхэс анхааруулж байна.
Хилэнц: Гаднын хүчин зүйлээс болоод гэрээ хийх, бичиг баримт бүрдүүлэх, төлбөр тооцоо хийх зэрэгт анхааралгүй байж, алдаа гаргах магадлалтай. Хэрэв та сайн төлөвлөж амжаагүй бол үүнийг өнөөдөр хийгээрэй. Сэтгэл санаа тогтворгүй байна. Төвлөрч чадсан үедээ шийдвэр гарга.
Нум: Танин мэдэх их хүсэл төрнө. Цаг үеийн өөрчлөлт танд мөнгө хөрөнгөөс өөр үнэт зүйл байдгийг ухааруулж байна. Та дэлхий ертөнц, нийгэм улс төрийн ирээдүйд санаа зовно. Материаллаг байдлаа дээшлүүлэх чухал ч оюун ухаанаа цэгцэлж цэвэрлэх нь үүнээс илүү гэдгийг та ойлгоно. Ухаарч гэгээрэхийн гайхалтай мэдрэмжийг амсах боломж танд байна.
Матар: Амьдралын эрч хүч буурч, ядарч болно. Гэхдээ дутагдалтай асуудлыг дуугүй өнгөрүүлэх хэрэггүй. Найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохгүй байж болно. Санаа зовох хэрэггүй. Түр зуурын бэрхшээлийг давах гэж л нөхөрлөл байдаг гэдгийг сана. Асуудлын учир шалтгаан нь юунд байгааг ялгаж салгаж, ухаалгаар тайлбарлавал дотнын хүмүүсийн хүндлэлийг хүлээнэ.
Хумх: Сэтгэл санаа тайван бус өдөр. Танд эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдал шаардлагатай байна. Өрсөлдөгч нартай хийх байнгын тэмцлийг түншүүдээсээ дэмжлэг авах замаар даван гарна. Дотоод сэтгэлээ засах бясалгал хийж, дуртай зүйлдээ цаг зарцуул. Бараан дурсамжийг цайруулах шилдэг арга нь энэ байх болно.
Загас: Алсын аялал эсвэл албан томилолтоор явах хүмүүс анхааралтай байх үе. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн бүү хэрэглэ. Биеийн эсэргүүцэл сайн байх ч хэт эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий. Зарим үед бусдын гуйлтаас татгалзаарай. Сэтгэл санаагаар унагах үйл явдал тохиолдож, төлөвлөсөн зүйл хэрэгжихэд саад учирч болзошгүй. Санаагаар унаж, бухимдах хэрэггүй.