Цаг үеийн мэдээ

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, Даян дэвжээний бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа үзүүрлэв. 

Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Эв Монгол клуб, Мөнх Өсөх Зам ХХК-ий бөх, сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, АвДС-мйн бөх, сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Эв Монгол клуб, Загварлаг Шоп ХХК-ий бөх, сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа. 

Аравт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Төвийн заан Н.Батбилгүүн, Завханы заан Д.Мөнхтулга, Ховдын заан Б.Баярмагнай, Завханы заан Б.Буяндорж нар үлдэв. 

Тарвалин хийд болон Сүлд ТВ-ээс уламжлалын дагуу шөвгийн гурван бөхөд бай шагналыг гардуулсан юм. 

Маргааш 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаантай. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа