Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ныЕрөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өнөөдөр Олимпик хауст гардуулан өглөө. 

МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Паралимпын тамирчид тогтмол бэлтгэл хийхэд бэлтгэл хангах тамирчингүй асуудал тулгардаг талаар дурдаад шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл сургуулилтаа хийсэн нь паралимпын тамирчдын амжилтад эерэг нөлөө, бодит үр дүн үзүүлсэн” тухай танилцуулав.

Талууд МҮПХ-ны тамирчид “Парис 2024” олимпын наадамд онцгой амжилт үзүүлснийг цохон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан, нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдүүлэх, баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Таны сурталчилгаа