“Оюу толгой” компани үйл ажиллагаагаа сурталчилсан нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн сумдад цувралаар зохион байгуулж байна. Энэ долоо хоногт Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Даланзадгад сумдад орон нутгийн байгууллагуудтай хамтран нээлттэй өдөрлөгөө хийлээ. Өдөрлөгийн үеэр компанийн хүний нөөц, хангамж, гүний уурхай, байгаль орчины мэргэжилтнүүд иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Ханбогд сумын хот тохижилтын газартай хамтран зам цэвэрлэх гэрээнд гарын үсэг зурж олон ажил хийхээр тохиролцсон. Мөн Даланзадгад суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулах үеэр “Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Ховор амьтан, ургамлын хууль бус ан, худалдаатай тэмцэх” төсөл дээр Өмнөговь аймагтай хамтран ажиллахаар боллоо.