"Улаанбаатар смарт карт" ХХК нь хугацаатай сарын картын үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэжээ. Өмнө нь тус карт нь том хүн болон хүүхэд гэсэн хоёр төрөлтэй байж, хүүхэд 8,000 төгрөг, том хүн 25,000 төгрөгийн төлбөрийг сар бүр төлдөг байсан.
Гэвч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын (НИТХ) тогтоол болон Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу, хугацаатай картуудын үйлчилгээг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохоор болсныг "Улаанбаатар смарт карт" ХХК мэдээллээ.
Энэхүү шийдвэрийн дагуу иргэдийн нийтийн тээврээр зорчих эрхийг шинэ нөхцөлд шилжүүлэх шаардлагатай болж байна.