Монголын Үндэсний Бөхийн Холбооноос нэг жилийн хугацаанд буюу 2025-2026 онд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтыг сошиал медиа хуудсууд болон сайтуудын дунд зарлаж байна.
Тавигдах шаардлага:
• Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь спортын уралдаан, тэмцээнийг чанартай дамжуулах боломжтой байх,
• Дуу дүрсний өндөр нягтаршилтай шинэлэг техник технологийг нэвтрүүлсэн байх, МҮБХ-той хамтарч үндэсний бөхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, бусад контент хөтөлбөрүүдийг жилд 12-оос доошгүй удаа хэрэгжүүлж ажиллах,
Бүртгэлийн хугацаа:
Бөхийн барилдааныг дамжуулах нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцох сонирхолтой байгууллага, хуулийн этгээд МҮБХ-ны [email protected] цахим хаяг руу 2025 оны 02-р сарын 15-ны өдрийн дотор “Сонгон шалгаруулалтанд оролцох санал”-ыг мэдэгдсэн албан тоотыг ирүүлнэ үү.
Бид ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхогч байгууллагууд руу хүргүүлж ажиллана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО