Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болсон байна. Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг оролцож, цаашид хэрэгжих зарим чухал шийдвэрүүдийг танилцууллаа.

Тэрбээр, "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна. Энэ жил бид 446 цэгээр борлуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 117 цэгээр худалдааны үйл ажиллагаа эхэллээ. 2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд бүх төлөвлөсөн цэгүүдээр худалдааг бүрэн хийнэ" гэж мэдэгдэв.

Мөн Г.Батзориг дүүргийн менежерүүдэд худалдааны үйл явцад иргэдийг төөрөгдөлд оруулахгүйгээр зохион байгуулалттай, нээлттэй мэдээлэл өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг үүрэг болголоо. Тэрбээр, "Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагийг нэг стандарттай болгож, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг хангах хэрэгтэй" гэж хэлсэн юм.

Таны сурталчилгаа