Цаг үеийн мэдээ

Пфайзер компаний үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин 3 сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг ДЭМБ-аас 2021 оны 9 сарын 21 өдөр Пфайзер компанид хүргүүлсэн байна. Ингэснээр манай оронд нийлүүлэгдсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил 3 сараар сунгагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Пфайзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа 9 сар болгон гаргаж эхэлжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Таны сурталчилгаа