Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар,

Нэгдүгээр тунд 2.2 сая

Хоёрдугаар тунд 2.1 сая

Дархлаа сэргээх нэмэлт тунд 955 мянга

Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байгаа. 

Гуравдугаар тунд хамрагдаад гурван сар өнгөрсөн иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулна.

Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал 18-25 насны бүлгийнхний хамрагдалт хамгийн бага байгаа бол 60-аас дээш насныхан идэвхтэй байна" гэв. 

Таны сурталчилгаа