Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Цагаан байрны автобусны буудлын баруун талд Дулааны шугамын худаг дотор эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 11:44 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авч 6 км замыг туулан 12:00 цагт очиж дулааны шугамын худгаас /нэр, хаяг тодорхойгүй, 40-45 насны эрэгтэй /-ийн цогцсыг гаргаж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар