Хятадаас АНУ-д суугаа элчин сайд хэлэхдээ "Бээжин ОХУ-ын Украин дахь дайныг дэмжихийн тулд зэвсэг, сум илгээхгүй бөгөөд хямралыг сааруулахын тулд бүхнийг хийнэ" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Бээжин Москвад материаллаг дэмжлэг үзүүлбэл ямар үр дагавар авчрах талаар анхааруулсны дараа Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Цинь Ган ингэж мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт Бээжин Москвад зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна гэсэн мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэсэн бол Хятад улс Украиныг эзлэн түрэмгийлсэн Оросыг буруушаахаас татгалзсан юм.
АНУ-ын CBS телевизийн сувагт ярилцлага өгөхдөө, Өрнөдийн зүгээс (Оросын үйлдлийг) олон нийт буруушаах нь тус болохгүй, дипломат хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж Ган хэлсэн байна.
Эх сурвалж: BBC News Russian
Бэлтгэсэн: Р. Буянхишиг