Цаг үеийн мэдээ

Украины Херсон хотыг Оросын цэргүүд эзлэн авсныг эсэргүүцэж жагссан нутгийн иргэдийн тараав.

Талбайд хүмүүс хэрхэн тарж, буун дуу, дэлбэрэлт, хүмүүсийн хашгирах чимээ сонсогдож байгааг харуулсан видео бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр таржээ.

Херсон дахь ВВС-ийн Украины албаны эх сурвалжийн мэдээлснээр жагсаал цуглааныг буун дуугаар тараасан бөгөөд шархадсан хүмүүс байх магадлалтай гэжээ.

Жагсагчид Оросын цэргүүдэд хандан "Гэртээ харь!" гэж орилж байжээ.

Үүний дараагаар нүдээр үзсэн гэрчүүдийн ярьснаар Оросын цэргийнхэн чанга чимээ гаргагч гранат, нулимс асгаруулагч хий хэрэглэж, агаарт буудаж эхэлсэн байна.  Жагсагчидаас одоогоор хоёр хүн шархадсан гэсэн мэдээлэл байна.

Гэрчүүдийн ВВС-д илгээсэн бичлэгт цус харагдаж мөн түргэн тусламжийн машин талбай дээр ирж байгааг харуулжээ. 

Өөр хохирогчид байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC News Russian 

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа