Цаг үеийн мэдээ

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг шүүмжилж, Токио Москвагийн эсрэг хориг арга хэмжээ зарласан. Токиогийн энэ үйлдэлд эгдүүцэж Орос Курилын арлуудад хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хамтарсан төслийг зогсоож, Японтой байгуулсан энхийн хэлэлцээрээс гарчээ. Москвагийн уг шийдвэрт эрс дургүйцэж байгаа гэдгээ Японы Засгийн газар илэрхийлсэн байна.

Хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсон ч газар нутгийн маргаантай нутаг дэвсгэрээс улбаалж Орос, Япон улсуудын дайсагнал албан ёсоор өндөрлөөгүй гэж үздэг. Оросын Гадаад хэргийн яамнаас үүссэн нөхөрсөг бус нөхцөл байдлаас шалтгаалж энхийн гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо гэжээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида  Оросын шийдвэрийг шударга бус, огтхон ч хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл хэмээн буруутгасан байна. Мөн дэлхийд энх тайвныг тогтоохын тулд Оросын эсрэг хоригоо үргэлжлүүлнэ гэжээ. 

Японы Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Оросын хамгийн их ач холбогдол өгдөг худалдааны статусыг хүчингүй болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэнээс гадна бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, чинээлэг эрхмүүдийн хөрөнгийг царцаах шийдвэрээ танилцуулсан юм. 

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа