Цаг үеийн мэдээ

АНУ-ын Сан Францискод агааржуулалтын хоолойд 30 орчим насны эрэгтэй санаатайгаар орж гацсан явдал болжээ. Эрэгтэй 4,5 метр гүн агааржуулалтын хоолойгоор орж, нарийссан хэсэгт наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан байна.

Өргөн нь 40 см буюу том хэмжээний пиццатай дүйцэхүйц өргөнтэй хоолойд хоёр хоногийн турш гацсан эрэгтэйг аврахын тулд 50 гаруй гал сөнөөгч нэлээд олон цагийн турш ажиллажээ. Эрэгтэй 911 дуудаж өгөхийг хүсэж, орилж уйлж байгааг агааржуулалтын хоолойн дэргэдүүр өнгөрсөн иргэд сонссон байна.

Агааржуулалтын хоолойгоос эсэн мэнд гарч ирсэн ч эрэгтэй шингэний дутагдалд орсон байсан тул эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа