Украин дахь Оросын дайнд хамгийн их суманд өртсөн Мариуполь хот нь Москвагийн цэргийн ажиллагааны гол түлхүүр юм. Гэхдээ яагаад?
- "Крым, Донбассын хооронд хуурай замын коридор гаргах. Оросын цэргүүд Донбасс дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчидтай холбоо тогтоох оролдлого хийж Крымийн хойгоос зүүн хойд зүгт урагшлах замд Мариуполь хот саад болж байна;
- Украины эдийн засгийн хямрал. Ердийн үед Мариуполь бол Ойрх Дорнод болон бусад орнуудад Украины ган, нүүрс, эрдэнэ шиш гаргах гол экспортын төв юм. Мариуполь хотыг алдсан нь Украины эдийн засагт томоохон цохилт болно;
- Суртал ухуулга хийх боломжууд. Азовын батальон (террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн, Орост хориглогдсон) Мариуполь хотод байрладаг бөгөөд хэт барууны радикал үзэлтнүүд, тэр дундаа неонацистууд багтдаг. Хэдийгээр тэд Украины байлдааны хүчний өчүүхэн хэсгийг бүрдүүлдэг ч гэсэн Украинд байлдахаар илгээсэн Оросын цэргүүд неонацистуудаас ангижрахын тулд тэнд байгаа гэдгийг ойлголтыг өгч байгаа;
- Сэтгэл санааны өсөлт. Оросууд Мариупольд ялалт байгуулснаар Кремль ард түмэндээ төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орос улс зорилгодоо хүрч, Украинд ахиц дэвшил гаргаж байгааг харуулах боломжийг олгоно. Харин украинчуудын хувьд Мариуполь хотыг алдвал нь том цохилт болно" гэж BBC-ийн аюулгүй байдлын асуудлын сурвалжлагч Фрэнк Гарднер мэдээлжээ.
Эх сурвалж: BBC Русская служба
Бэлтгэсэн: Р. Буянхишиг