Украины дайнд Беларусь улс нэгдэж, ОХУ-ын талд тулалдаж болзошгүй гэж АНУ болон НАТО-ын зүгээс сэрэмжлүүлээд байна. Беларусь Украины хямралд оролцохоор бэлдэж буйг илтгэсэн хэд хэдэн зүйл ажиглагдсаар байгаа ажээ.
НАТО-ын цэргийн албаны даваа гарагт мэдээлснээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд дэмжлэг туслалцаа нэн хэрэгцээтэй байгаа нь гарцаагүй юм.
Нөгөө талаар Беларусийн сөрөг хүчний намын эх сурвалж байлдааны нэгж бүрэлдэхүүн ойрын өдрүүдэд Украины хил рүү нэвтрэн ороход бэлэн болсон гэжээ. Мөн мянга мянган бие бүрэлдэхүүнийг тараан байршуулахад бэлдээд байгаа аж.
ОХУ Украин руу дайрахдаа Беларусийн нутаг дэвсгэртэй хиллэдэг хэсгээр цэргээ оруулсан. Энэ үйлдлээ тайлбарлахдаа хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт явуулж байгаа хэмээн баталж байсан билээ.
Тиймээс АНУ болон Европын орнууд Украинд цэргийн ажиллагаа явуулсны дараа Оросоос гадна Беларусийн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг хориг тавьсан. Уг жагсаалтад Ерөнхийлөгч Александр Лукашенко багтжээ.
Эх сурвалж: CNN