Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Новая Газета /Шинэ Сонин/ сонины эрхлэгч Дмитрий Муратов 2021 онд утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтнуудын нэгээр тодорсон билээ. Тэрээр өөрийн Нобелийн шагналын медалийг дуудлагаар худалдаж, олсон орлогоо Украины дүрвэгсдэд хандивлахаа мэдэгджээ.

“Новаяа Газета болон миний зүгээс Нобелийн шагналаа Украины дүрвэгсдийн санд хандивлахаар шийдлээ. Энэ улсаас хэдийнэ 10 сая гаруй иргэн дүрвээд байна. Дэлхийд хамгийн алдартай энэ шагналыг дуудлагаар худалдахад дуудлага худалдаа зохион байгуулагчид туслаасай гэж хүсч байна” гэсэн мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн байна.

Новая Газета сонин Кремль болоод Украины дайныг шүүмжилдгээрээ алдартай. Гэвч Оросын Засгийн газар сонин хэвлэлүүдэд “дайн” гэдэг үг ашиглахыг хориглож, бие даасан хараат бус байдалд хил хязгаар тавих болсонтой холбогдуулан Украинтай холбоотой зарим баримт материалаа хэвлэн нийтэлж чадахгүй болсноо сонины редакц энэ сарын эхэнд мэдэгджээ.

Тус сонины өнгөрсөн долоо хоногийн нүүр хуудсанд дайныг эсэргүүцсэн жагсаалын зураг тавьсан нь эрх баригчдын үйлдлийг зэмлэн буруушааж байгааг илэрхийлсэн юм. Муратов Украины хямралыг шийдэх таван алхмыг өмнө нь нийтэлж байжээ. Үүнд галаа зогсоох, хоригдлуудыг солилцох, хохирогчдын цогцсыг солилцох, хүмүүнлэгийн тусламжийн хонгил нээх, дүрвэгсдийг дэмжих зэрэг багтжээ.

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа