100 мянган хүн Мариупольд бүслэгдсэн хэвээр байна гэж Владимир Зеленский оройн видео хуралд мэдэгдэв.
"Хүнлэг бус нөхцөлд. Бүрэн бүслэлтэд. Хоолгүй, усгүй, эмгүй. Байнгын буудлага, байнгын бөмбөгдөлт дор" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.
Түүний хэлснээр, энгийн иргэдийг хотоос гаргах тогтвортой хүмүүнлэгийн коридор зохион байгуулах оролдлого нь Оросын армийн үйл ажиллагааны улмаас долоо хоног гаруй хугацаанд тасалдлаа (Оросын Батлан хамгаалах яам эсрэгээрээ Украины талыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байна).
Мягмар гарагт хүмүүнлэгийн цуваануудын нэгийг эзлэн авч, Украины Онцгой байдлын албаны ажилтнууд болон автобусны жолооч нарыг олзолсон гэж Зеленский мэдэгдэв.
Мөн Зеленский өглөө Ромын пап лам Францисктай ярилцаж, түүнийг Украинд айлчлахыг урьсан гэжээ.
"Дайныг эсэргүүцэх тодорхой бөгөөд хатуу байр суурь илэрхийлж, Украины төлөө залбирч байгаад Гэгээнтэнд талархал илэрхийллээ... Бид энэ чухал айлчлалыг зохион байгуулж чадна, энэ нь Украинчууд бидний хүн нэг бүрт дэмжлэг болох нь гарцаагүй" гэж тэр хэлэв.
Зеленский мөн Оросын талтай хийх хэлэлцээний сэдвийг хөндсөн: тэд өдөр бүр хэлэлцээр хийж байгаа ч "маш хүнд, заримдаа дуулиан болж байна" гэж тэмдэглэв.
Эх сурвалж: BBC Русская служба
Бэлтгэсэн: Р. Буянхишиг