Цаг үеийн мэдээ

Франц улсад ирэх сард Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Ирэх таван жилд тус улсыг удирдах төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нийт 67 сая хүн амын 48 сая нь саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Энэ жилийн сонгууль 1958 оноос хойш тус улсын түүхэнд тохиож байгаагүй өрнөлтэй, хаашаа ч хэлбийж болохуйц сонгууль болно гэж ажиглагчид таамаглаж байна. Зуун жилд нэг удаа тохиох цар тахал хоёр жил үргэлжилж, цаг уурын онц байдал зарлагдаж, Украины дайн эхэлсний дараа Францын иргэд Ерөнхийлөгч Эммануэл Макронд хоёр дахиа боломж өгөх эсэх нь тун эргэлзээтэй юм.

Франц улсад сонгуулийн санал хураалт ням гарагт болдог уламжлалтай. Сонгуулийн эхний шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт товлогдсон бөгөөд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчдийн хоорондох өрсөлдөөн буюу хоёрдугаар шатны санал хураалт 24-ний ням гарагт товлогджээ. Энэ жилийн сонгуулийн эхний шатанд 12 нэр дэвшигч өрсөлдөнө.

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа