Цаг үеийн мэдээ

Тэрээр цахим хурлаар Японы улс төрчид, ард түмэнд хандан үг хэлэхдээ энх тайвныг сэргээхийн төлөө Орос улсад бодит нөлөө үзүүлсэн Ази тивийн анхны улс гэдгийг онцлон тэмдэглэв. Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж, цаашид ч гэсэн урам зориг өгсөн. Орос улс энх тайвныг эрэлхийлж, Украинд харгис хэрцгийгээр түрэмгийлсэн цунамиг зогсоохын төлөө, нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Япон улс Азийн түнш орнууддаа уриалж хамтран хүчин чармайлт гаргаж байгаад баярлаж байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна төрийн тэргүүн энх тайванд заналхийлсэн тохиолдолд тэр бүр ажиллах аюулгүй байдлын шинэ баталгааг бий болгох шаардлагатай байгааг дурдаад, урьдчилан сэргийлэх шинэ арга хэрэгслийг хөгжүүлэхэд Япон улсыг нэгдэхийг уриаллаа.

"Японы манлайлал үүнийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байх. Маргааш юу болох талаар дэлхий дахин итгэлтэй байхын тулд би та бүхэнд үүнийг санал болгож байна" гэж Украины Ерөнхийлөгч дүгнэв.

Мөн тэрээр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын хор уршгийн тухай дурдаж тухайн станцын орчмын 30 км-н радиусын талбайд цацраг идэвхт бодис шингэсэн материалууд мянга мянгаар булшлагдсан байдаг. Эдгээр нь одоог хүртэл аюултай хэвээр байна. Оросын армийн цэргүүд анх хоёрдугаар сарын 24-нд орж ирэхдээ тус талбайгаар явсан, одоо тэр талбайг шинэ дайралт хийхдээ бэлтгэх талбай болгон ашиглаж байна. Энэ нь булшлагдсан цацраг идэвхтэй техник хэрэгслүүд хөндөгдөж их  хэмжээний хорт цацраг агаарт тарж цацагдаж байгааг төсөөлшгүй байна. Орос цэргүүд Украины газар нутгаас гарснаас хойш нэлээд хэдэн жил уршиг нь үлдэнэ. Мөн Украин улс 4 атомын цахилгаан станцтай, 15 цөмийн блокууд байдаг. Энэ бүгд аюулд ороод байна. Энэ дундаас Европт хамгийн том тооцогддог Запорожийн атомын цахилгаан станц руу орос цэргүүд аль хэдийн довтолсон. Мөн бусад төрлийн үйлдвэрийн байгууламжуудад цохилт өгч довтолсоор л байна гэж хэллээ.

Эх сурвалж: Владимир Зеленьскийн цахим хуудас

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа