Украинаас ирсэн сум хил залгаа Белгород мужид дэлбэрсэн гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдэв. Тэрээр: "Хэд хэдэн хүн шархадсан. Онцгой байдал үүссэн. Украинаас манай чиглэлд буун дуу гаргалаа. Тосгонд сум дэлбэрч, хохирогчид байна. Тэд одоо шаардлагатай бүх тусламжийг авч байна" гэжээ.
Уг явдал Белгород мужийн Журавлевка, Нехотеевка тосгонуудын ойролцоо болжээ, тосгоны оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр хоёр тосгонд онц байдал тогтоосон гэж амбан захирагч нэмж хэлжээ.
Эх сурвалж: РИА Новости
Бэлтгэсэн: Р. Буянхишиг