Цаг үеийн мэдээ

China Eastern агаарын тээврийн компанийн Боинг 737-800 зорчигч тээврийн онгоц Хятадын ууланд осолдсоны дараа зуу зуун аврагчид, цэргүүд ослын газарт ажиллаж байна. Хайгуулын багийнхан ослын газарт очсоноос хоёр хоногийн дараа онгоцны хар хайрцгийг олжээ.

Эрх баригчид ослоор нас барсан хохирогчдын тоог албан ёсоор зарлаагүй байгаа ч онгоцонд байсан 123 зорчигч, багийн 9 гишүүнээс амьд хүн үлдсэн гэх найдлага тасраад байна. Шинжээчид ослын шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байна.

Боинг 737-800 онгоц техникийн стандартын шаардлага бүрэн хангасан байсан бөгөөд 9,000 метрийн өндрөөс ердөө 3 минутын дотор унасан нь ойлгомжгүй байгаа юм. Уг осол Хятадад 30 орчим жил болоогүй том хэмжээний онгоцны осол болсон тул улс даяар эмгэнэл илэрхийлж байна.

Нислэгээ хэвийн үйлдэж байсан онгоц огцом хурдтайгаар доош унасан хэд хэдэн шалтгааныг шинжээчид дэвшүүлжээ. Үүнд санаатай үйлдэл, нисгэгчийн алдаа, техникийн гэмтэл, агаарт ямар нэг зүйлтэй мөргөлдсөн гэх мэтээр олон санал гаргасан байна.

Ши Жиньпин дарга ослын шалтгааныг тогтооход бүх талаар дэмжихээ амласан. Онгоцонд байсан 132 хүний ар гэрийнхэн осол болсон газрын ойролцоо цуглаад байна. Аврагчид ямар нэг цогцос олоогүй байгаа ч түрүүвч, үнэмлэх зэрэг хохирогчдын эд зүйлсийг цуглуулсаар байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа