Гуравдугаар сарын 23-ны өдөр Владимир Путин ОХУ-аас экспортолж буй байгалийн хийн төлбөрийг рубль рүү шилжүүлэхийг холбогдох яам, газруудад үүрэг болгов.
Дэлхийн банкны мэдээлснээр 2020 онд байгалийн хийн зах зээлийн нийт хэмжээ 446 тэрбум доллар болсон байна. 2021 оны үр дүн хараахан гараагүй байгаа ч худалдааны хэмжээ 553 тэрбум болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2025 он гэхэд хийн зах зээл 758 тэрбумд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Тоонуудыг жагсаахдаа бид мэдээж тооцооны валют нь ам.доллар байгаа нь хийн түлш худалдан авах нийт үйл ажиллагааны 80 орчим хувь нь доллараар хийгддэг. Энэ бол Америкийн санхүүгийн ноёрхлыг олон арван жилийн турш үндэс болсон. Найрсаг бус улс орнууд өөрсдийн үйл ажиллагааны үр дүнд Оросын хийг рублиэр төлөх, эсвэл доллараар тооцох боломжтой хямд хий зарах өөр ханган нийлүүлэгч хайх гэсэн сонголттой тулгарч эхэлж байна гэж РИА Новости агентлаг мэдээлж байна.
Үүнээс шалтгаалж ам.долларын ханш 95 рублиэс доош унаж, Европт хийн үнэ мянган куб метр тутамд 1.5 мянган доллар давсан байна.
Албан ёсны Берлиний хувьд шатахууны төлбөрийг рубльд шилжүүлэх шаардлага нь "гэрээг зөрчсөн" гэсэн үг гэж Франс Пресс агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: РИА Новости, euronews.com
Бэлтгэсэн: Р. Буянхишиг