Жо Байден Брюссельд болж байгаа хуралд Орос, Украины нөхцөл байдлын талаар хэд хэдэн мэдэгдэл хийсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн гол үгнүүдээс:
• “ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэвэл” АНУ хариу арга хэмжээ авна;
• Байден Оросыг Их 20-оос хасахыг уриалж, Украиныг тус байгууллагын дээд хэмжээний уулзалтад урихыг санал болгов;
• Украин Оросын Холбооны Улстай хэлэлцээ хийхдээ нутаг дэвсгэрийн буулт хийх шаардлагатай эсэхээ өөрөө шийдэх ёстой;
• ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавар Европын орнуудад ч тусах болно;
• Хятад улс эдийн засгийн ирээдүй нь Оростой гэхээсээ илүү Баруунд хамааралтай гэдгийг ойлгож байгаа;
• Өнөөгийн геополитикийн үйл явдлууд дэлхий даяар хүнсний хомсдолд хүргэнэ, АНУ болон ЕХ энэ асуудлыг багасгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: gazeta.ru
Бэлтгэсэн: Р.Буянхишиг