Цаг үеийн мэдээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болоод Ардчилсан үндэсний хороо, түүний 26 гишүүнийг өчигдөр шүүхэд өгчээ. Трампын үзэж байгаагаар эдгээр нэр нөлөө бүхий хүмүүс түүнийг 2016 онд ОХУ-тай далд холбоо сүлбээтэй гэж хуурамч мэдээлэл тарааж, хуйвалдаан хийсэн хэмээн буруутгасан байна.

Трампын шүүхэд өгсөн эрх баригчдын дотор Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комей болон товчооны бусад алба хаагчид, тэтгэвэртээ гарсан Британийн тагнуул Кристофер Стийль, түүний хамтрагчид, Клинтоны зөвлөхүүд зэрэг хүмүүс багтжээ.

108 хуудас үргэлжлэх өргөдөлдөө Трамп өнгөрсөн хугацаанд амссан гарз хохирлынхоо төлөө 24 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Клинтон, Ардчилсан намын эрх баригчид хуульч өмгөөлөгчид, судлаачдыг хөлсөлж Трампыг ОХУ-ын Засгийн газартай холбоотой гэж харлуулах хуурамч мэдээлэл боловсруулан, түүнийгээ хэвлэл мэдээллээр цацсан нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах гол шалтгаан нь болсон гэж тэрээр гомдол мэдүүлжээ.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа