Мариуполь хотын драмын театрыг бөмбөгдсөний улмаас ойролцоогоор 300 энгийн иргэн амь үрэгдсэн гэж тус хотын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэв.
Гуравдугаар сарын 16-ны өдөр 1000 гаруй хүн хорогдож байсан Мариуполийн драмын театрыг бөмбөгдсөн. Украины эрх баригчид Оросын цэргүүд буудсан гэж мэдэгдэж байсан бол Оросын тал Украины Азовын батальон дэлбэлсэн гэж мэдэгдсэн билээ.
Өнөөдөр театрыг буудсаны дараах анхны зургууд гарч ирсэн байна.
Эх сурвалж: Настоящее время
Бэлтгэсэн: Р.Буянхишиг