Оросын Нэгдүгээр сувгийн мэдээний шууд нэвтрүүлгийн үеэр “дайныг зогсоо, энд та нарт худал ярьж байна” гэсэн утга бүхий бичиг барьж гарч ирсэн Овсянниковагийн эсрэг захиргааны шинэ хэрэг үүсгэсэн байна.
Овсянниковад 30 мянган рублийн торгууль ногдуулсан гэж мэдээлж байсан ч энэ нь бичигт хуудастай шууд нэвтрүүлэгт орж ирсэнийх нь төлөө биш, харин өмнө нь урьдчилан бичиж хадгалсан бичлэгээс болж торгуулсан байжээ. Тус бичлэг дээр Овсянникова дагагч нартаа дайны эсрэг жагсахыг уриалсан байжээ.
Харин энэ удаад ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 20.3.3-т зааснаар буюу “ОХУ-ын Зэвсэгт хүчний ажиллагааг гутаан доромжлоход чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа” гэсэн заалтаар хэрэг үүсгэжээ. Овсянниковад 30-50 мянган рублийн торгууль ногдуулах магадлалтай байна. Уг хэрэг 3-р сарын 24-ний өдөр Останкино шүүхийн вэбсайтад бүртгэгджээ. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-ний 15:30 цагт болно.
Эх сурвалж: anews.com
Бэлтгэсэн: Р.Буянхишиг