АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польш улсад айлчилж байна. Тэрээр тус улсад байгаа Украины дүрвэгсэдтэй уулзаж байхдаа Оросын Ерөнхийлөгч Путин Украины ард түмэнд юу хийж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэн сэтгүүлчийн хүсэлтэд товч хариулт өглөө:
"Тэр бол нядлагч" гэж Байден хэлэв.
Эдгээр үгэнд Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хариу тайлбар өгөв. Түүний бодлоор “хувь хүний ийм доромжлол нь хоёр орны хоорондох харилцааны боломжийг улам сэвтүүлж байна” гэсэн байна.
“Энэ хүн нэгэн цагт өөрийн орны телевизээр ярьж, Югославыг бөмбөгдөхийг шаардаж байсан. Яг тэгж шаардаж байсан. Тэр хүмүүсийг алахыг шаардаж байсан. Тийм байхад түүний амнаас ийм зүйл гарч байгааг сонсоход сонин байна" гэж Песков хэлсэн байна.
Эх сурвалж BBC Русская служба
Бэлтгэсэн: Р. Буянхишиг