Бямба гарагт Лондонд хэдэн арван мянган хүн Украинтай эв санааны нэгдлийн жагсаал хийлээ.
Орос Украин руу довтлосноос хойш Лондонд олон удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан, хүмүүнлэгийн тусламж, хандивын арга хэмжээ болж, хотын оршин суугчид Украины ард түмэнг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ энэ нь Лондон хотын захиргаанаас зохион байгуулж буй анхны арга хэмжээ юм.
Хотын дарга Садик Хан Лондонгийн бүх иргэдийг хотын төвд зохион байгуулсан уг арга хэмжээнд нэгдэхийг уриалж байсан.
Арга хэмжээ дээр ард иргэдийг буяны үйлсэд оролцохыг уриалж, мөн хүмүүс хандив өргөсөн байна.
Эх сурвалж: BBC Русская служба
Бэлтгэсэн: Р. Буянхишиг