Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Коммунист намаас Воронеж мужийн Ардын депутатуудын зөвлөлийн депутатаар сонгогдсон Нина Беляева 3-р сарын 22-нд дүүргийн зөвлөлийн хурал дээр Украины дайныг эсэргүүцэж илтгэл тавьжээ. "Би ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн өнөөдөр тусгаар тогтносон Украины нутаг дэвсгэр дээр болж байгаа үйлдлүүдийн эсрэг байна. Би болж буй үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж үзэж байна" гэж Беляева хэлэв. Мөн "Тэнд нацистууд байдаггүй. Еврей гаралтай орос хэлээр ярьдаг Украин хүн нацист байж болохыг хүмүүст нотолж байгаа нь маш хачирхалтай байна” гэжээ.

Тэрээр яагаад дайныг эсэргүүцэж байгаагаа олон нийтэд тайлбарлахдаа: “Ийм байр суурь байдаг гэдгийг хүмүүс ойлгоосой” гэсэн юм. 

Харин хамтран ажиллагсад нь Беляеваг дэмжээгүй байна. Дүүргийн зөвлөлийн гишүүд, тэр дундаа намынх нь гишүүд Беляевагийн үйлдлийг хууль сахиулах байгууллагад өргөдөл илгээнэ гэж мэдэгджээ, мөн түүнийг ёс зүйн комиссоос хассан байна.

Гэсэн хэдий ч тэр өөрөө хийсэн зүйлдээ харамсаагүй.  Нина Беляева Present Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Надад тэр үед юу хийхээ шийдэхийн тулд хоёр минутын хугацаа байсан. Нуугдах эсвэл энэ боломжийг  ашиглаад, өөрийн байр сууриа тодорхой илэрхийлэх.  Мөн түүний хэлсэн үг цахим ертөнцөөр тарсны дараа олон Оросууд түүнийг дэмжиж захидал бичиж, Украины дайны эсрэг байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Настоящее время

Бэтгэсэн: Р.Буянхишиг 

Таны сурталчилгаа