Цаг үеийн мэдээ

Даваа гарагт Берлиний дотоод хэргийн сенатор Айрис Спрангер Украин дахь Оросын хуягт машинууд дээр зурсантай ижил цагаан өнгийн Z үсгийг ашигласан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдлээ. "Энэ нь түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн үг" гэж тэр хэлэв.  Зөрчил гаргагчдад торгууль ногдуулах эсвэл гурван жил хүртэл хорих ял оноохоор байна.

Бямба гарагт энэ тэмдгийг Доод Саксони, Бавари мужид мөн хориглосон байна. Үүний дараа Саксони-Анхальт, Баден-Вюртемберг эдгээр газруудад нэгджээ.

Z ба V латин үсэг нь Украин руу довтолсоны албан ёсны тэмдэг болжээ. Эхэндээ тэднийг байлдааны ажиллагаанд оролцож буй танк, машинууд дээр зурдаг байсан бол сүүлдээ Оросын БХЯ-ны олон нийтийн сүлжээ, Оросын хотуудын төвд байрлах сурталчилгааны самбар, Кремлийг дэмжигчид цамц нь дээрээ гэх мэтээр ашиглаж Казань хотод хүүхдийн хосписийн өвчтөнүүд хүртэл Z үсгийн хэлбэрээр эгнэн зогсож байгаа зураг цахим орчинд тарсан байна.

Гэхдээ энэ тэмдэг нь яг ямар утгатай үг вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Эх сурвалж: euronews.com

Таны сурталчилгаа