ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын холбоотой гэж үзсэний үндсэн дээр олон улсын хоригт багтаад буй тэрбумтан Роман Абрамовичийг хордуулсан тухай мэдээллийг Wall Street Journal сонин нийтэлжээ. Тус сонинд нийтэлснээр энэ сарын эхэнд Киев хотод болсон уулзалтын дараа Абрамович болон Украины төлөөлөгчдөд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Украины талаас энхийн гэрээ хэлэлцээр хийхэд туслах хүсэлтийг Абрамовичид тавьсныг хүлээж авснаар Киевт иржээ. Беларусь, Украины хилийн ойролцоо болсон уулзалтын дараа тэрбумтан болоод уулзалтад оролцсон Украины талын хоёр албан тушаалтанд ижил шинж тэмдэг илэрсэн байна.
Тэдний нүд бүрэлзэн улайж, нулимс гоожих болон нүүр гарын арьс нь холцруутсан байна. Эдгээр шинж тэмдгийг орчны нөлөөнөөс үүдэлтэй гэж мэдээлж байсан боловч хэлэлцээрийг бүтэлгүйтүүлэхийг оролдсон Оросын талынхан химийн хор ашигласан байж болзошгүй хэмээн Украины эх сурвалж мэдээлжээ. Тэдэнд илэрсэн шинж тэмдэг одоо арилсан бөгөөд амь насанд нь аюулгүй өнгөрсөн байна.
Эх сурвалж: Al Jazeera