Цаг үеийн мэдээ

ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд талууд хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүн гараагүй. Сүүлийн хоёр долоо хоног гаруйн хугацаанд хоёр талын төлөөлөгчид дахин хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна.

Украины төлөөлөгчид уулзалт болох Туркийн Истанбул хотод иржээ. Украины төлөөлөгчдийн багт Батлан хамгаалахын сайд Олексий Резников, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Михайль Подольяк нар багтжээ. Талууд гал зогсоох тухай хэлэлцэнэ. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэлцээрийг зохион байгуулна. Уулзалт хэлэлцээр Туркийн цагаар мягмар гарагийн өглөө 10:00 цагт эхлэхээр товложээ. Энэ удаагийн хэлэлцээрээр Украины нутагт гал зогсоохоос гадна Украин НАТО-д элсэхгүй байх Оросын шаардлага, зүүн бүсийн салан тусгаарлагчид зэрэг бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа