Цаг үеийн мэдээ

Хятадын хилийн ойролцоо орших Мыйткина хотод гадаадын хөрөнгө оруулагчид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гадаад болон олон улсын хөрөнгө оруулалтын шинжээчид сэтгэл дундуур байна. Улс орон даяар тархаж хамгийн их тархсан, хот суурин газарт бүрд дэлгэрсэн хууль бус үйлдэл бол бараа тээвэрлэх. Гадаадын хөрөнгө оруулалтын шинжээч Ко Ко Оо  хэлэхдээ орон нутгийн эрх баригчид хөрөнгө оруулагчдад зориулсан "коридор"-гаргаж өгч, хууль бус үйлдлийг нь дэмжиж байна хэмээн буруутгав. Учир нь хууль бус бараа тээвэрлэсэн ачааны машинууд гудамжинд олон жилийн турш явж байгаа аж.  Тэд хууль бус мөрийтэй тоглоомыг дэлгэрүүлж, энэ төрлийн бизнесийг үзэгдэл газар авахуулсаар байна.

Гадаадын хөрөнгө оруулалт судлаач Ко Чит: "Хил хамгаалах хүчин болон Мьянмарын цэргийнхэн хүртэл энэ хэргийг шийдэж чадахгүй байна. Иймээс Хятадад төвтэй компаниуд хот суурин газруудыг хууль бус мөрийтэй тоглоомын газар болгон ашигласаар байна. Мөн хотын төвд хууль бусаар амьдардаг хятадууд маш их байдаг боллоо. Тиймээс Мьянмарын эрх баригчид сайн ажиллаж байна гэж худлаа ярих хэрэггүй.

Тэд хууль ёсоор болон хууль бусаар хаш олборлож байна. Хамгийн алдартай, өндөр өсөлттэй хууль бус бизнес бол мөрийтэй тоглоом. Хил орчмын хотуудаас эхлээд хот суурин газрын хотуудад хүртэл  хууль бус мөрийтэй тоглоомыг онлайнаар түгээж, цөөн хэдэн орлогын эх үүсвэртэй зарим залуучуудыг донтуулж байна. Хятадын хөрөнгө оруулагчид ч  илүү анхаарч, түүнээсээ ашиг авч байна.

Хууль бус ачааны машинууд олон жилийн өмнө энд ирсэн. Эрх баригчид тэдэнтэй хамтран ажиллаж, хурдны замын коридор хийж байна. Тэдгээр коридороос хятад улсын дугаартай машинууд албан ёсоор явж байгаа нь эрх баригчид хүртэл харж байсан. Гэвч эрх баригчид ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс ч тэд Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хууль бус бизнесээ энд хийж байгаа гэж хэлж болно.

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа