Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Украин дахь хүний эрхийн хяналтын төлөөлөгчийн газрын тэргүүн Матильд Богнер Гуравдугаар сарын 28-ны даваа гарагт хийсэн мэдээллийн үеэр хоёр талын цэргийн хоригдлуудын бичлэг дээрх дээрэлхсэн хэргийг мөрдөн шалгахыг уриалж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг эргэн сануулжээ. 

Тэрээр "Бид хоёр талаас Оросын талд олзлогдсон Украины цэргүүд, Украины талд олзлогдсон Оросын цэргүүдийн аль алиных нь бичлэгийг харсан, бичлэгүүд нь "хүчтэй түгшүүр төрүүлж байна" Бид хоёр талын эрх баригчдыг мөрдөн шалгахыг уриалж байна" гэж тэр хэлжээ. Аливаа тохуурхлыг нэн даруй зогсоох ёстой гэж НҮБ-ын төлөөлөгч онцлон тэмдэглээд буруутай этгээдүүд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус байгууллага найдаж байна гэжээ.

Нэг өдрийн өмнө интернетэд Украины цэргийнхэн олзлогдсон байж болзошгүй Орос цэргүүдийн хөлийг буудсан гэх бичлэг гарчээ. Видео бичлэг хийсэн газар, огноо тодорхойгүй байна.  Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович мөн өдөр хэлэхдээ, Киев албан ёсоор "үүнд нухацтай хандаж", нэн даруй мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Русская редакция Deutsche Welle

Таны сурталчилгаа