Цаг үеийн мэдээ

Дуурь, бүжгийн Эрдмийн театрын тайзнаа Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг 04-р сарын 02, 03-ны өдрүүдэд 17:00 цагаас тоглогдоно. 

Энэхүү бүжгэн жүжгийн цомнол нь Ардын домогт үндэслэж ард түмний сэцэн мэргэн ухаан, шинийг хүсэн тэмүүлэгч, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг хурцаар ёгтлон харуулсны дээр, монголчуудын хүсэл тэмүүлэл, тэнгэрт дүүлэн нисэхээр зорьсон монгол хүний зоригийг бахадсан утга төгөлдөр өгүүлэмжтэй, хөгжмийн аялгуу нь уран нарийн хийцтэй, үндэсний хөгжмийн аяс намбыг түшиглэсэн сонирхолтой арга дүрслэлтэй бүтээл юм.