Цаг үеийн мэдээ

ОХУ-ын засгийн газар Евразийн эдийн засгийн холбооны орнуудад үр тариа экспортлох, түүнчлэн элсэн чихэр, түүхий нишингийн элсэн чихэр зэргийг гуравдагч орнуудад экспортлохыг түр хугацаагаар хоригложээ. Үр тарианы хязгаарлалт 6-р сарын 30 хүртэл, элсэн чихэр - 2022 оны 8-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.

Үр тарианы хориг нь улаан буудай, меслин (буудай хөх тарианы холимог), хөх тариа, арвай, эрдэнэ шиш зэрэгт хамаарна.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүмүүнлэгийн  тусламж үзүүлэх зорилгоор болон өөр улс руу  дамжин өнгөрөх тээвэрлэлтэд эдгээр хязгаарлалт үл хамаарах юм байна. 

Тус хязгаарлалт нь дотоодын хүнсний зах зээлийг хамгаалах зорилготой гэж мэдээлсэн байна. Жишээ нь эрэлт ихэссэнтэй холбоотойгоор нунтаг элсэн чихэр ОХУ-н зарим хот мужуудад дэлгүүрүүдийн лангуунаас алга болж эхэлжээ. Эрэлт хэрэгцээ энгийн үетэй харьцуулахад 4 дахин өсөж, зарим сүлжээ дэлгүүрт нэг гарт тодорхой килограмм жинтэй худалдах хязгаарлалт гарч эхэлсэн байна.

Эх сурвалж: Новости Владивосток

Таны сурталчилгаа