Цаг үеийн мэдээ

Орос Чернигов чиглэлд байлдааны хүчийг сулруулна гэж зөвшилцсөн боловч Оросын армийн дайралт тасрахгүй байна гэж Украины Чернигов мужийн захирагч Вячеслав Чаус мэдээлжээ.

Түүний хэлснээр, шөнөжин үргэлжилсэн буудлагад орон сууцны барилгууд, дэд бүтэц, номын сангийн барилгууд, худалдааны төвүүд нурж сүйдсэн байна.

"Дайсан Черниговыг шөнөжин довтоллоо. Гэхдээ бид бүх зүйлийг сэргээж, манай Чернигов өмнөхөөсөө илүү болох болно" гэж Чаус хэлжээ.

Харин Киевт лхагва гарагийн өглөө агаарын довтолгооны түгшүүрийн дохио дуугарсан ч энэ удаад шөнөөр буудлага болоогүй  гэж нийслэл хотын орлогч дарга Микола Поворозник мэдэгджээ.

Орос улс Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагааг багасгаж байгаагаа зарласан нь Москва цэргийн хүчээ Украины зүүн хэсэг рүү шилжүүлж  байна гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: BBC Русская служба

Бэлтгэсэн: Р.Буянхишиг 

Таны сурталчилгаа