Оросын цэргүүд Киев, Черниговын чиглэлд бүх үндсэн даалгавраа гүйцэтгэж дууссан бөгөөд одоо тэргүүлэх чиглэл рүү ажиллагаагаа эрчимжүүлэх мөн юуны түрүүнд Донбассыг чөлөөлөх зорилготойгоор дахин зохион байгуулалтад орно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэн байна.
Тусгай ажиллагааны эхний шатанд Украины талыг эдгээр чиглэлд томоохон хотуудаа авч үлдэхийн тулд хүч, техникээ төвлөрүүлнэ гэж төлөвлөж байсан. Ингэснээр Донбасст Украины армийн хүчийг сулруулах зорилготой байсан, энэ нь тэдэнд цохилт өгч ялагдал хүлээлгэх боломж болно. Тус зорилго бүрэн биелсэн гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Түүнчлэн Оросын арми Донбассыг чөлөөлөх ажиллагааны эцсийн шатанд шаардлагатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд Украины Зэвсэгт хүчний хамгаалалтын бэхлэлт рүү дайралт хийж байна. Оросын арми бүх харилцаа холбооны гол шугам сүлжээ, хангамж, нөөцийг бүрэн хяналтандаа авч, тус улсын агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоцны буудлууд, цэргийн томоохон агуулахууд, хөлсний цэргүүдийн бэлтгэлийн төвүүдийг устгаж байгаа гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Ведомости
Бэлтгэсэн: Р.Буянхишиг