Цаг үеийн мэдээ

Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис тархины афази гэх өвчний улмаас жүжигчний замналаа өндөрлүүлж, карьераа орхих болсноо олон нийтэд албан ёсоор зарлалаа. Уг өвчин нь ихэвчлэн зүүн тархийг гэмтээдэг бөгөөд ярих чадвараа алддаг байна. Мөн бичих, сонсох, уншихад хүндрэлтэй болдог ажээ.

Уиллисын өмнөх эхнэр Дэми Мүр болон одоогийн эхнэр Эмма Хэминг Уиллис, гэр бүлийн бусад гишүүд энэ талаар Инстаграм хуудсанд мэдээлсэн байна. Ингэхдээ Брюс жүжигчний карьераа өндөрлүүлэх нь түүнд маш их тус болно, бидний гэр бүлийн хувьд хүнд сорилт тулгарлаа гэжээ.

Брюс Уиллис энэ жил 67 настай бөгөөд таван хүүхдийн эцэг билээ. Тэрээр 1980-аад оноос жүжигчний карьераа эхлүүлж, 1990-ээд оноос дэлхийн кино урлагийн салбарт од болон гялалзаж эхэлсэн юм. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа