ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины нутагт цэргийн ажиллагаа явуулахдаа стратегийн алдаа гаргаж, буруу тооцоолжээ. Түүний зөвлөхүүд энэ тухай өөрт нь хэлэхээс эмээсэн гэж Британийн тагнуулын GCHQ байгууллагаас мэдээлжээ. Уг байгууллагын тэргүүн Жереми Флэминг Австрали улсад өнөөдөр мэдэгдэл хийхдээ энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлана гэсэн юм.
Түүний үзэж байгаагаар Путин өөрийн ялалтыг богино хугацаанд ирж, бага хэмжээний алдагдал амсана гэж буруу тооцоолсон байна. Украиныг өөрийнх нь эсрэг ийм удаан хугацаанд тэсч тэсвэрлэнэ гэж тооцоолоогүй нь Путины алдаа гэжээ. Түүнчлэн барууны орнуудын хариу үйлдэл, Украин руу илгээх цэргийн хүчний чадамжаа ч буруу тооцоолсон нь илт байна хэмээн ноён Флэминг мэдэгджээ.
Украины гэм зэмгүй олон хүний амийг гарзадсан дайн Путины “хувийн” дайн болж байгааг зэмлэсэн байна. Ганцаардсан удирдагч буруу шийдвэр гаргаж байгаа ч түүний зөвлөхүүд стратегийн алдаа гаргасныг нь үнэн шударгаар хэлэхээс эмээж байгаа нь алдааг нь улам томруулж байна хэмээн Флэминг зэмлэжээ.
АНУ-ын албаны хүмүүс ч мөн дээрхтэй төстэй зүйлийг мэдээлсэн. Путины зөвлөхүүд төөрөгдөлд орж, Украинд эхлүүлсэн мөргөлдөөнд хэрхэн том золиос гарч байгааг хэлэхээс айсан гэж Цагаан ордны төлөөлөгчид үзжээ.
Эх сурвалж: The Guardian