ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын иргэдийг 2022 оны 4-7 дугаар сард цэргийн жинхэнэ албанд татах тухай, мөн хугацаа дууссан цэргүүдийг цэргийн албанаас халах тухай зарлигт гарын үсэг зурлаа.
"2022 оны 4-р сарын 1-ээс 7-р сарын 15-ны хооронд ОХУ-ын хуульд заасны дагуу цэргийн албанд татагдах ёстой 18-27 насны 134,500 иргэдийг цэргийн албанд татна" гэж хууль зүйн мэдээллийн албан ёсны интернет портал дээр пүрэв гарагт нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.
Хаврын цэрэг татлага нь Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай ямар ч холбоогүй гэж Зэвсэгт хүчний ерөнхий штаб онцолсон. ОХУ-н Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-д байгаа хугацаат цэргийн албан хаагчдыг халуун цэг рүү явуулахгүй гэж баталжээ.
Эх сурвалж: Интерфакс