Шри Ланкын ард иргэд эдийн засгийн хямралыг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт жагсаал тэмцэлд нэгдсэн. Иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газрын танхимын 26 сайд огцрох баримт бичигт гарын үсэг зурсан байна. Гэвч тэдний дунд Ерөнхий сайд Махинда Ражапакса болон түүний ах Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса нарын нэр багтаагүй ажээ.
Ерөнхий сайдын хүү Намал Ражапакса огцрох хүсэлтэй сайд нарын дунд байсан бөгөөд Засгийн газрын танхим огцорсноор илүү тогтвортой Засгийн газар байгуулахад тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Иргэд Ерөнхийлөгчийн хувийн харш руу дайрахаас сэргийлж цагдаа нар хөл хорио тогтоосон боловч жагсагчид хэд хэдэн хотод хөл хориог үл хэрэгссэн байна. Шри Ланка 1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш эдийн засгийн хямрал хамгийн хүнд нөхцөл байдалд хүрсэн нь энэ юм.
Гадаад валютын урсгалыг хязгаарласнаас түлш шатахууны импорт тасалдсан. Улмаар гэрэл цахилгаан тасарч, хоол хүнс хомстож, эм бэлдмэлийн нийлүүлэлт тасарчээ.
Эх сурвалж: ВВС