Цаг үеийн мэдээ

Баасан гарагт Украины нийслэл Киев болон ойролцоох хотуудад агаарын дайралтын дуут дохио сонсогджээ. Бямба гарагийн өглөө Киев хотын дарга Виталий Кличко хотын захын Дарницкий дүүрэг буудлагад өртсөн тухай мэдээлж, хохирогчдын талаарх мэдээллийг нарийвчлан гаргаж байгаа хэмээжээ.

Хэлэлцээр хийж ОХУ-ын Киев, Чернигов орчим цэргийн хүчээ татсанаас хойш хэдэн долоо хоногийн турш Киевт цохилт өгөөгүй билээ. Одоогоор Киев мужид энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн уг хэргийг шалгаж байна.

Киев мужийн цагдаагийн дарга Андрей Небытов хэлэхдээ: “Амиа алдсан энгийн иргэдийн тоо 900 давсан, эдгээр нь энгийн иргэд гэдгийг дахин хэлье. Бид цогцсуудыг шүүх эмнэлгийн шинжилгээнд шилжүүлээд байна. Гэвч Оросын армийн үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүсийн тоо 900-аас илүү болохоор байна” гэж мэдэгджээ.

Мөн Кировоград муж дахь нисэх онгоцны буудалд пуужингийн довтолгоо, Полтава хотын ойролцоо, Николаев, Днепр, Львовын ойролцоо шөнийн дэлбэрэлт болсон тухай мэдээллийг Украины эрх баригчид мэдээлж байна.

Эх сурвалж: euronews.com

Таны сурталчилгаа