Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Физикийн олимпиад 2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 61 багш, 483 сурагчид 7 ангилалд оролцож, шилдгүүдээ шалгаруулав.
Олимпиадын 9, 12 дугаар анги болон багшийн ангилалд тэргүүлсэн 41 багш, сурагчид улсын олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.
Улсын олимпиадад оролцох эрх авсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, сурагчдадаа амжилт хүсье.