Ялалтын баярыг тохиолдуулан Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, ЗХУ-ын гарамгай жанжин Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэлийн арга хэмжээ болов. Ёслолд Орос, Беларусь, Казахстаны дипломат төлөөлөгчийн газрууд оролцов. Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын БХЯ-ны, ЗХЖШ-ын төлөөлөгч нар баатруудын дурсгалыг хүндэтгэв. Ёслолын ажиллагааг цэргийн үлээвэр найрал хөгжим, Монгол Улсын Зэвсэгт хүчний хүндэт харуул дагалдав.