Цаг үеийн мэдээ

Оросын цэргийн түрэмгийллээр тогтоохыг зорьж буй хил хязгаарыг Их долоогийн орнууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Германы хойд хэсэгт болсон "Их 7"-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн хэлэлцээний үр дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.  Уулзалтаар НАТО-г өргөжүүлэх боломж, ядуу орнуудад тусч буй хүнсний хямралын үр дагаврыг мөн хэлэлцсэн байна.  Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хэлэхдээ: “Бид гэнэн байж болохгүй. Үр тарианы хямрал, ойртож буй өлсгөлөн нь зөвхөн дайны сөрөг үр дагавар биш юм. Энэ бол яг одоо өрнөж буй эрлийз дайны зориудаар сонгосон хэрэгсэл юм. Орос улс түрэмгийллийг буруушааж буй олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийг зориудаар сулруулахын тулд шинэ цочрол өгөх хөрсийг бэлтгэж байна” гэжээ.

Гадаад харилцааны агентлагуудын тэргүүнүүд Москвагийн хувьд хамгийн эмзэг байгаа газарт хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр тохиролцож мөн Хятад улсад хандан "баримтыг гуйвуулахаа зогсоож, Украины эсрэг дайныг зөвтгөхөө болихыг" уриаллаа.

Владимир Путин Финляндын ерөнхийлөгч Саули Ниинистётэй утсаар ярихдаа тус улсыг төвийг сахих статусаа орхих гэсэн санааг алдаа гэж нэрлээд, хөрш орны аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулахгүй, НАТО-д гишүүнээр элссэнээр Хельсинки болон Москвагийн харилцааг сүйтгэж болзошгүйг тэмдэглэжээ.

Сергей Лавров Оросыг тусгаарлах оролдлого бүтэлгүйтэж байна гээд Хятад, Энэтхэг, Алжир, Персийн булангийн орнуудтай харилцаагаа чухал гэж тэмдэглэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ: “Барууны орнууд хамтдаа бидний эсрэг бүрэн эрлийз дайн зарласан бөгөөд энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад бэрх ч үр дагаврыг бүгдээрээ мэдрэх нь тодорхой байна. Бид шууд мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд бүх зүйлийг хийсэн, гэхдээ нэгэнт дуудсан бол бид мэдээж хүлээн авах болно.  Бид хориг арга хэмжээнд сураагүй биш, тэд бараг үргэлж ямар нэг хэлбэрээр байсаар ирсэн” гэжээ.

Бямба гарагт Орос улс Финлянд руу өгдөг цахилгаан эрчим хүчээ тасалжээ.  Тус улсын хэрэгцээний 15 хүрэхгүй хувь нь Оросын импорт байсан. Одоо Швед болон дотоодын үйлдвэрлэлээр хангагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа