АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгост айлчлах үеэрээ бямба гарагт Украинд 40 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж олгох тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордон мэдээлсэн байна.
АНУ-ын Конгрессын Сенат энэ баримт бичгийг тавдугаар сарын 19-нд дэмжжээ.
Уг хөрөнгийг Украин болон хөрш зэргэлдээ орнуудад цэргийн тусламж үзүүлэх, зэвсэг нийлүүлэхэд шууд чиглүүлнэ гэж мэдээлсэн.
Хуулийн төсөлд Украины зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлын хүчнийхэнд сургалт, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, зэвсэг нийлүүлэх дэмжлэг, үйлчилгээ зэрэг аюулгүй байдлын тусламжид 6 тэрбум ам.доллар, мөн дүрвэгсдийг дэмжих, тэр дундаа орон байраар хангах, хэлний курст хамруулах зэрэгт 900 сая доллар олгохоор тусгасан.
Хуулийн төсөлд тусгагдсан хөрөнгийн ойролцоогоор 8.7 тэрбум долларыг "Украины яаралтай хэрэгцээг хангах" зорилгоор Эдийн засгийг дэмжих санд төвлөрүүлнэ.
Мөн 5 тэрбум долларыг эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж, тэр дундаа мөргөлдөөнөөс үүдэлтэй дэлхийн хүнсний хомсдолыг арилгахад хэрэглэгдэх зорилготой байна.
Эх сурвалж: Настоящее время, Интерфакс