Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахлын үе чинээлэг эрхмүүдийн халаасыг багагүй зузаалжээ. 2020 оноос хойш хоёр жилийн хугацаанд тэрбумтнуудын жагсаалтад 573 хүн нэмэгдсэнээр дэлхий даяар нийт 2,668 тэрбумтантай болсон гэж Oxfam судалгааны байгууллага мэдээлэв.

Энэ нь 30 цаг тутамд буюу бараг нэг хоногт дунджаар нэг шинэ тэрбумтан мэндэлсэн гэсэн үг юм. Түүнчлэн Forbes сэтгүүлийн мэдээлснээр цар тахлын хоёр жилд эдийн засгийн тэнцвэртэй бус байдал эрс нэмэгдсэн аж.

Тэрбумтнуудын цэвэр ашиг цар тахлын үед 42 хувиар өсөж 12,7 их наяд ам.долларт хүрсэн байна. Тэд үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржээс ихээхэн ашиг орлого цуглуулжээ. Тэр тусмаа цар тахлын эхний жилд тэрбумтнуудын орлого огцом нэмэгдэж, хоёр дахь жилд бага зэрэг саарсан аж.

Нөгөө талаар цар тахал эдийн засгийн тэгш бус байдал, хүнсний үнийг нэмснээр энэ жил 263 сая хүн нэн ядуугийн түвшинд багтжээ. Хэрэглэгчид өдөр ирэх бүр үнэ нь өссөөр байгаа эрчим хүч, хоол хүнсээ худалдаж авахын тулд тэмцэлдэж байгаа боловч энэ зах зээлийн тоглогчид үнийн өсөлтөөс багагүй ашиг хүртэж байна.

Газар тариалан, хүнс тэжээлийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө өнгөрсөн хоёр жилд 45 хувиар буюу 382 тэрбум ам.доллароор өсжээ. 2020 оноос хойш хоол, хүнсний бүтээгдэхүүний салбарт 62 тэрбумтан шинээр мэндэлсэн байна. Харин газрын тос, хий, нүүрсний салбарын тэрбумтнуудын ашиг орлого 24 хувь буюу 53 ам.доллароор нэмэгджээ.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа