Цаг үеийн мэдээ

Испанийн зарим хэсэгт агаарын температур өмнөх жилүүдийн тавдугаар саруудтай харьцуулахад хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өмнөд нутгийн Андалусиа дахь Жаен хотод цельсийн 40,3 хэм хүрч халсан байна. Энэ нь тавдугаар саруудад бүртгэгдсэн халуун өдрүүдийн хамгийн халуун нь болж байгаа ажээ.

Испани улс даяар 17 бүсэд агаарын температур нэмэгдэхийг ням гарагт цаг уурын агентлагаас сэрэмжлүүлсэн байна. Халуун цаг агаарыг даван туулахын тулд иргэд усан оргилуур, усан сангуудад олноороо цугларах болжээ. 

Мэргэжилтнүүдийн зүгээс тавдугаар сарын дунд үед ингэж хэт халах нь ховор тохиолдох үзэгдэл гэж мэдэгдсэн байна. Сүүлийн 20 орчим жилд тохиолдож буй хамгийн өвөрмөц цаг уурын үзэгдэл гэжээ. 

Түүнчлэн Испанийн ихэнх газруудад өглөө агаарын температур цельсийн 25 хэмээс буурахгүй байгаа аж. Ойрын жилүүдэд Испаниас гадна Энэтхэг, Пакистан, АНУ-ын хэд хэдэн мужид хэт халах үзэгдэл тохиолдож, урьд өмнөх жилүүдийн дунджаас дээгүүр байгаа юм.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа